Нийгмийн

Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

XVII жарны "Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. 

Энэ үеэр "Сорхугтани”, "Сайн хаан Бат”, "Самар хатан” зэрэг түүхэн бүтээлүүдээрээ уншигчдадаа танигдсан зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяаг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. 

Б.Сарантуяа нь 1973 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн бөгөөд 1995 онд УБДС-ийн утга зохиолын ажилтны ангийг төгсжээ. Үндэсний телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд 1990 оноос уран зохиол бичиж эхэлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-28 19:16

Романыг нь уншихад зохиол бичих ямар ч судолгаа хийгдээгүй, наад захын түүх, у.зохиолын багшийн мэддэг баримт, М.Н.Т ноос оруулсан роман л байдгийн байна лээ. Түүхэн хүмүүсийн тухай бичиж өгүүлэхэд нягт няхуур судолгаа, эрэл хайгуул, шинэ санаа оноо сайн хийж байж л часхийсэн бүтээл болно

Холбоотой мэдээ

Back to top button