УЛС ТӨР
УИХ-аас гарсан Ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгана
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ дээр ярьцгаая. Ийм зүйл байж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд парламентаас Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өглөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яанаа энэ чадах уу? КьюЭсСи, МАК, Бэрэн зэрэг олигархууд, МАНАН-ын Сү.Батболд, Элбэгдорж, М.Энхболд, Чойжилсүрэн зэрэг авилгачдын өөдөөс энэ нөхөр тэмцэж чадахгүй шүү дээ. Отгонбаяр мэтийн луйварчид ална гэхэд л Баттөмөр өмдөндөө дусаах байлгүй. Ядахдаа нөгөө бөхчүүд, Сумъяабазар мэт асуудлыг булчингаар шийддэг хүмүүсээсээ даргаар тавихгүй.