УЛС ТӨР

Д.Ганбат: Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө бол хувь хүний асуудал

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат олон нийтийн зүгээс шүүмжилж буй асуудалд байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр: Мэдэн будилаад байгаа юм уу. Би Ч.Хүрэлбаатар даргыг мэдсэн хэрнээ будилаад байна гэж бодоод байна. 27 их наяд төгрөгийг төр хариуцна гээд авчхаад өнөөдөр ийм байдалтай сууж байна. Бусад орнууд яадаг вэ гэвэл менежментээр өсгөж үржүүлдэг. Би Ч.Хүрэлбаатар даргыг идсэн гэж бодохгүй байна. Найз нөхөд нь идсэн юм шиг байгаа юм.

Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө бол хувь хүний асуудал шүү. Хувь хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү падгүй юм. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг. Гэхдээ бид одоо Богдын боов шиг юмаа болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Одоо арай шинэ түвшинд хүрч, мөнгө төгрөг тараадаг болсон нь дээр. Би Баянхонгор аймгийнхнаа шинэ соёлд оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө багачууддаа өгдөг. Тэр рүү бага ч гэсэн ойртуулж байна" гэв. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үл таалагч
Үл таалагч

АНУ-д амьдарч байхад нэр дэвшсэн төлөөлөгч нар нь тухайн тойргийнхоо сонгогч нарт болон гэрийн ажилтай хүмүүст зул сарын баярыг тохиолдуулан мэндчилгээ, календарь, жижиг ууттай бэлэг тарааж л бсан. Бас зарим нам бүлэглэлээс ахмадуудтайгаа кофе ууж янзбүрийн нарийн боовоор, зарим нь зайрмаг, хот дог-оор дайлж сэтгэгдлийг нь сонсож хамтдаа хөгжилдөж байсан. Манайхан болохоор ард түмнээс өөрсдийгөө тусгаарлаад тэнгэрийн амьтан больчихдог нь тоогүй. Боов тараалаа гээд өөрөө боож үхчих гээд байхаар олны дотор орж зовлон жаргалыг ойлгож ав л даа. Тэндээс чинь амьдралын үнэн үнэртдэг юм шүү гишүүд ээ.

Zochin
Zochin

Chi odoo huvi hun bish,toriin hun gedgee odoo boltol oilgoogui yavaa bidon u

Холбоотой мэдээ

Back to top button