Б.Гарамгайбаатар: Хөгжлийн банкны асуудлаар АН ажлын хэсэг байгуулсан

АН-аас өнөөдөр /2022.01.31/ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал гэнэт орж ирсэн. Өргөн бариагүй байхад ээлжит бус чуулган зарласан нь хууль бус үйлдэл. Эх үүсвэрийг нь хөндөхдөө Хөгжлийн банкны асуудлыг гаргаж ирсэн. Олон нийтийн дунд хурцаар гаргаж ирсэн нь анхаарал татаж байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал анх олон нийтэд гаргаж ирж цацсан. Тус банкны ТУЗ-ийг Засгийн газраас томилдог. Тэгэхээр энэ асуудал Засгийн газартай холбогдоно.
Хөгжлийн банкнаас зээл авсан 26 хүний нэрсийг харлаа. АН-ын нэр бүхий, АН-аас нөлөө орсон гэж яригдаж байгаа асуудал дээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. АН-ын гишүүнтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл байгаа бол хамтарч ажиллахыг хүсэж байна. Хөгжлийн банк гадна, дотнын эх үүсвэрээр санхүүгээ бүрдүүлдэг. Зээл бол хоёр янз. Нэг нь төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нөгөө нь томоохон зээл өгдөг. Томоохон үйлдвэрүүд зээл авсан нь харагдаж байна. Сүүлийн үед хэвлэлээр явж байгаа мэдээллийг ажиглахад улс төртэй хольж хутгаж байна хэмээн ярилаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банкыг цөлмөсөн хүмүүс чинь АН, МАН-ын улс төрчид өөрсдөө шүү дээ. Отгонбаяр, сахaл Эрдэнэбилэг, С.Баяр, Сү.Батболд, Элбэгдорж, Сайханбилэг, Бат-Үүл, Чойжилсүрэн, Х.Баттулга, Aлтанхуяг, Занданшатар, Анандбазар гээд л олигархууд ХБ-аас өөрсдийн хамаатан садан, гар хөлөөрөө дамжуулан зээл авсан. Тэднийг хүчээр дайчлан баривчилж, шоронд хорьж байж л өрөө төлүүлэхгүй бол гадагш зугтаад aлга болно доо. Кью Эс Си 200 тэрбумыг Хөгжлийн банкнаас авсан. Түүний эзэд нь Эрдэнэтийн 49 луйварт холбогдсон Элбэгдорж, сахaл Эрдэнэбилэг, дээд шүүхийн шүүгч Батсуурь бөгөөд мөн АН-ын Бат-Үүлийн дүү Батхүү 26 сая доллар зээл аваад төлөөгүй шүү дээ. Тэгэхээр Гарамгайбаатар худaл хэлж байгаа тул түүнийг өөрийг нь замын тендер нэрээр ХБ-аас зээл авсныг нь шaлгах хэрэгтэй.
Portuunaa batbayar iig sain shalga,ter noxor bugdiin meden dee.