Нийгмийн
Луу, бич жилтэнд эерэг сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2022.02.04-ний Баасан гараг, билгийн тооллын хаврын тэргүүн хар бар сарын шинийн 4. Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн наран 08:16 цагт ургаж, 17:56 цаг шингэнэ. Энэ өдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 5 цаг 00 минутад эхэлнэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.