Ерөнхий сайдын айлчлалд Д.Сумъяабазар, Х.Бадамсүрэн нар багтжээ

Өчигдөр /2022.02.03/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжинд хүрэлцэн очсон. Түүний айлчлал "Бээжин 2022" өвлийн олимпын нээлтэд оролцох өнгөн зорилготой ч хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чухал асуудал хэлэлцэгдэхээр байгаа юм.
Учир нь Л.Оюун-Эрдэний айлчлалын багт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар багтсан байна. Ялангуяа сүүлийн үед "Эрдэнэт"-ийн зэсийн баяжмал урд хил дээр гацах болсон асуудлыг энэ үеэр хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
Харин Д.Сумъяабазарын хамт Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх гарц болгож буй нийтийн тээврийн шинэлэг системийг нэвтрүүлэх тухай хэлэлцэхээр байгаа аж.
Ерөнхий сайдын зүгээс айлчлалын хүрээн дэх уулзалт, яриа хэлэлцээ болохоос өмнө энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ил болгохоос татгалзсан байр суурьтай байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмнээсээ нууж юм хийнэ гэдэг сайны шинж биш
Erenkhii said yamar olon eder ailchilj urisan ailiig yadraah yum daa.Hurdan gertee iree...
Сумьяа олимп үзээд ирэх нь дээ.Гэхдээ яах вэ.Өмнөх олимпийн нээлтэн дээр Батэрдэнэ балай Дамбын хишгээ хулгайчтай хөтлөлцөөд л явж байсан шүү
Сумъяабазар сайн