Нийгмийн

Шинжилгээний цэгүүд 12, дархлаажуулалтын цэгүүд 15 цаг хүртэл ажиллана

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд вакцины суурин 12 цэг 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 72-75 хувь нь нэг, хоёрдугаар тунд хамрагдсан бол гуравдугаар тунд 52.4 хувь нь хамрагджээ.

Мөн дөрөвдүгээр тунгийн хамрагдалт 5.1 хувьтай байна. Мөн энэ сарын 2-6-ны хооронд нийслэлийн хэмжээнд найман дүүрэгт амбулаторийн цэгүүд 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Харин шинжилгээний цэгүүд нийслэлийн зургаан дүүрэгт энэ сарын 1-9 хүртэл өглөөний 09:00-12:00 цаг хүртэл ажиллах юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button