Нийгмийн

ГРАНД СЛАМ: Ё.Басхүү алтан медалийн эзэн боллоо

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн эхэллээ.

Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чууллаа. Тэмцээн Улаанбаатарын цагаар 17:30 цагаас эхэлсэн бөгөөд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд Ё.Басхүү С хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Чан-Юүнийг 2:56 минутад, хэсгийн аваргын төлөө Финландын Луукас Сахаг 2:34 минутад тус бүр вазари үнэлгээ аван үргэлжлүүлэн даралтаар цэвэр ялсан.

Улмаар хагас шигшээд олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг торгуулиар ялснаар олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баультай аваргын төлөө хүч үзлээ. Ингээд түүнийг торгуулиар ялснаар алтан медалийн эзэн боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button