УЛС ТӨР

Xinhua: Л.Оюун-Эрдэнэ Ши Жиньпинтэй уулзахдаа "Сайн хөршийг алтаар солиход ч бэрх" гэж хэлжээ

Шиньхуа агентлаг ингэж мэдээллээ.

Хоёрдугаар сарын 6-ны үдээс хойш Ши Жиньпин дарга АИХ-ын ордонд "Бээжин-2022" өвлийн олимпын нээлтэд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа.

Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг түүнээс хүссэн байна. Тэрбээр хэлэхдээ, "Манай хоёр улс уул усаараа холбоотой, бие биендээ чухал, найрсаг хөршүүд юм. Хятад, Монголын харилцааг хадгалж, бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр орны язгуур болон урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ.

Хятад улс Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэхдээ найрсаг, чин сэтгэлтэй, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг үргэлж баримталж, хоёр орны харилцан итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулахад Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

ШИ ЖИНЬПИН: МАНАЙ ХОЁР УЛС БҮС НУТГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЁСТОЙ

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, "Хятад Монгол хоёр тал тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа болон бие биенийхээ сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, язгуур ашиг сонирхлоо анхаарч, Хятад, Монголын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг үргэлж тууштай баримтлах ёстой.

Хятадын тал Монголын талтай төрийн засаглал, удирдлагын туршлага солилцоог эрчимжүүлж, хоёр орны харилцааг тасралтгүй баяжуулахад бэлэн байна. Хоёр тал Засгийн газрын хамтарсан мэдэгдлийг сайн хэрэгжүүлж, эрт, илүү бодитой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад, Монгол хоёр орны тахлын эсрэг хамтын ажиллагаа гайхалтай байж, хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлсэн.

Хятадын тал Монголын талтай халдварын эсрэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, тахал өвчинтэй тэмцэж, эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр тал жинхэнэ олон талт үзлийг дэмжиж, шударга ёсыг хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах ёстой" гэсэн байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-ЫГ ХЯТАДЫН "БҮС БА ЗАМ", "14-Р ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ"-ТЭЙ УЯЛДУУЛАХАД БЭЛЭН

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжилсан юм.

Ингээд "Хятад улс цар тахлын хүндрэлийг даван туулж, Бээжингийн өвлийн олимпийг товлосон ёсоороо зохион байгуулж, дэлхий дахинд тахлыг даван туулах итгэлийг өгч байна.

Олимпийн наадам бол хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг бөгөөд спортыг улс төржүүлэхийг Монголын тал тууштай эсэргүүцэж байгаа. Монгол Улсад тахлын хамгийн хүнд үед вакцины тусламжийг цаг тухайд нь үзүүлсэн БНХАУ-д чин сэтгэлээсээ талархаж байна. Сайн хөршийг алтаар солиход ч бэрх" гэж хэлжээ.

Түүнчлэн "Хятад улс эрчимтэй хөгжиж байгаа нь дэлхийн улс орнууд Азийн үнэ цэнэ, соёлд анхаарал хандуулахад хүргэсэн. Монгол Улс Хятадын хөгжлийн буухиа галт тэргэнд сууж, Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Монголын тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах Монголын "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүс ба зам" санаачилга, Хятадын "14-р таван жилийн төлөвлөгөө"-г нягт уялдуулахад бэлэн байна" гэсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн Монгол Ардын Намын даргын хувьд БНХАУ-ын Коммунист намын 100 жилийн ойд дахин халуун баяр хүргэж, БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал амжилтад хүрэхийг хүсэн ерөөлөө.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шижипиний өрөөнд ороод зодуулчихсан юмуу яагаад ингээд зусардаад байдгын бэ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Том гүрэнтэй ингэж л харьцана

Яллагч
Яллагч

Энэ тэнэг пацаан ёстой пялтгадаж өгчээ..улаан коммунизм ханхалж бна..түй чёрт

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Яллагч

Солиор ажил хииж явна чи муу чигчии хуруунд нь чхүрэхгүй байж дуугаа тат

Uvs
Uvs
Reply to  Яллагч

Ene tsag uyd baga zereg uran uhaan hergtei dandaa chingisiin Mongol geed tseejee deldeh herggui

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Uvs

Ёстой үнэн монголчууд цээжээ дэлдээд хаа хүрэх вэ дээ аятайхан л харьцах нь зөв

Зочин
Зочин
Reply to  Яллагч

Монгол улсад ашигтай гэрээ хийж чадаж байвал бага зэргтйн хөлд нь суух зүгээр хө.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Яг зөв

ЗочинТ
ЗочинТ

ЗА ДАА БАС НЭГ ИХ ЦЭЦЭН ХҮН БОЛОХ ГЭЖ ПЯЛДАГАНААД Ч ХЭРЭГГҮЙ. ЭНГИЙН БОДИТОЙ ҮГ ХЭЛМЭЭР ШҮҮДЭЭ. САЙН ХӨРШ, ГЭДГЭЭ Л ХЭЛ. ХӨРШИЙГ СОЛИНО ГЭЖ ЮУ ХУЦНА ВЭ ГАЗАРЗҮЙН БАЙРШЛЫГ СОЛЬДОГ ЮМ УУ ?

Монгол
Монгол

Монголчууд өөрсдөө Хятадгүй хөгжиж чадахгүй, өлсөж үхнэ гэж үздэг хүмүүс. Хуучин автономит улсын төвшинд хүрэх бололтой юм байна.

Шударга иргэн
Шударга иргэн

Авилгалын талаар зөвлөгөө авсан гэдэгт гүнээ найдаж байна.

ЗочинТ
ЗочинТ

ХӨРШИЙГ АЛТААР БИШ Ч ГЭЛЭЭ БАС НЭГ СОЛЬЖ БОЛОХ ЗҮЙЛ БАЙХ НЬ ЭЭДЭЭ ЭНЭ НӨХРИЙН ХЭЛДЭГЭЭР ААН?

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Хуцаарай чи муу зөв л ажил хииж яваа шүү

Түшээт
Түшээт

Сайн байна.Монголчууд монголын төр засаг хоёр хөрштэйгөө тун эвтэй харьцаж байгаа нь ёс жудагтай дипломатын байр сууринаас хандахыг хэлнэ.Хүн муулдаг аалзнууд бол ойлгохгүй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button