АНУ-д очоод автын осолд орсон У.Бат-Оюун тус улсыг төлөөлж паралимпод оролцоно

“Бээжин 2022” өвлийн олимпын наадам үргэлжилж байна. Түүний араас паралимпын наадам зохион байгуулагдана. Харин паралимпод манай улсаас гүйлтийн цанын төрөлд оролцох эрхийг Б.Ганболд аваад байгаа юм.
Тэгвэл АНУ-ыг төлөөлж У.Бат-Оюун хэмээх монгол эмэгтэй кёрлингийн төрөлд оролцох юм байна. Тэрбээр 22 жилийн өмнө анх АНУ-д хөл тавьсан ба харамсалтай нь автын осолд орж, бэлхүүснээс доош мэдээгүй болжээ. Үүнээс хойш тус улсад ажиллаж, амьдрах болсон байна.
У.Бат-Оюун “Хүчирхэг байхаас өөр арга үлдээгүй цагт л бид ямар их хүчтэйгээ ойлгодог” гэж ярьжээ. Тэр зургаан жилийн өмнөөс кёрлингийн спортоор хичээллэж эхэлсэн ба 2021 оны ДАШТ-д амжилттай оролцон энэ жилийн паралимпод хүч үзэх эрхээ авсан байна.
Түүнтэй хийсэн манай сайтын ярилцлага:
АНУ-ын шигшээ багийн тамирчин У.Бат-Оюун: Өдий насандаа дэлхийн аварга болно гэж ёстой төсөөлөөгүй

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ ХҮН НЭГ ИЙМ УРВАГЧ