Нийгмийн

Албан тушаалаа ашигласан газрын албаны дарга асанг шүүх хурал товлолоо

Нийслэлийн Газрын албаны дарга асан, 2020 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт бие даан нэр дэвшиж байсан Э.Болорчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ.

Тодруулбал, уг хэргийг 2022 оны хоёрдугаар сарын 09-ний лхагва гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр товложээ.

2019 оноос хойш АТГ-аар шалгуулж, эцэстээ шүүхэд шилжээд буй Э.Болорчулуун нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 21.2-т заасан худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Э.Болорчулууныг дээрх албан тушаалыг хашиж байхдаа Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй бүлэглэн иргэн Б.Наранбаатарт 896 ам метр үйлчилгээний зориулалттай газрыг хуурамч бичиг баримт үйлдэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсад 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баянзүрх дүүргийн 16 хороо 53 сургуулийн зүүн талд зөвшөөрөлгүй барилга бариад байгааг яах вэ авилгачдаа ард түмнээ жаахан ч гэсэн бодооч

Холбоотой мэдээ

Back to top button