УЛС ТӨР

Төсвөөс 406 саяыг үрээд татан буугдсан Дүүжин тээврийн захиргаа түрээс төлөлгүй оффисложээ

Оны өмнө татан буугдсан "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа" ОНӨТҮГ нэг жилийн хугацаанд Соёлын төв өргөөнд оффислохдоо түрээсийн гэрээ байгуулаагүй, нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй байна.

Шадар сайд С.Амарсайханы Хотын дарга байхдаа эхлүүлсэн дүүжин тээврийн төслийг менежментээр хангах үүрэгтэй "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа" 2020 онд байгуулагдсан. Улмаар нэг жил гаруй үйл ажиллагаа явуулаад татан буугдсан байдаг. Энэ хугацаанд улсын төсвөөс нийт 406 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулж амжсан талаар бид мэдээлж байв.

Тус ОНӨТҮГ-ын Соёлын төв өргөөнд оффислосон хугацаанд ноогдох түрээсийн төлбөр 2,970,000 төгрөг байна.

Тэгвэл Соёлын төв өргөөнд оффислохдоо түрээс төлөөгүй нь мөн анхаарал татаж байна. Соёлын төв өргөөнд түрээс төлөлгүй ажилласан олон ААН бий. Холбогдох 1 тэрбумын балаг: Нийслэлийн өмчит 12 объектыг ГЭРЭЭГҮЙ, ТӨЛБӨРГҮЙ түрээсэлж ирсэн иргэн, ААН-үүд контентыг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнгө гэхээр л дандаа идэж ашиглах юм даа. Зориулалтаар нь олондоо ашиглаж болдоггүй юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button