Нийгмийн

УИХ-ын гишүүд айл хүндрүүлж, орон нутгаар шагнал тарааж явна

УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд орон нутгаараа аялаж, зугаалж, алжаал ядаргаагаа тайлж явна.

Ингэхдээ зүгээр ч нэг явсангүй. Малчид, орон нутгийн хөдөлмөрчдөд өөрөө өгч байгаа аятай одон медаль, сайн малчны тэмдэг тарааж, айл хүндрүүлж явцгаах.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Увс аймагт шагнал гардуулангаа агаарлаж явна. Тэрбээр малчдад  “Улсын аварга малчин” цол, ХХААХҮЯ, МҮОНРТ хамтран шалгаруулдаг “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан ишиг”-ийн шагнал зэргийг гардуулж байна.

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ мөн л “Улсын аварга малчин” цол тараажээ. Тэрбээр “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Н.Баттулга гэргий Ю.Болормаа нарт “Улсын аварга” малчны шагналыг гардууллаа. Олон малчдыг малжуулж малын чанарыг сайжруулж нийгмийн сайн сайхны төлөө олон сайн үйлсийг бүтээжээ. Өвөлжөөндөө хотын тохилог сууцнаас ялгаагүй нарны цахилгаан үүсвэр, нам даралтын халаалттай тохилог орон сууцанд амьдарч буй нь сайхан байлаа” хэмээн бичжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Ганибал бас дутсангүй. Аварга малчиддаа шагнал тарааж яваагаа сошиал хуудсаараа дамжуулан бичжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ковид гэсэн хачир битгий тээгээрэй.

Шударга иргэн
Шударга иргэн

Завтай, зугаатай, Аз жаргалтай явах юм аа Гишүүд ккк. Хийх ажлаа мэддэг ч хийхгүй болохоор яах вэ дээ.

Зочин
Зочин

Тэгээд баахан айл хүндрүүлээд идэж уугаад зургийг нь сошиалд ашиглаад

Зочин
Зочин

Тэр орж бгаа айлын үургаа сошиалд сэвэхэээ болино уу

Zochin
Zochin

Songuuliin urdchilgaa jiliin omno eheldeg bsan,odoo 2 jiliin omnoos eheldeg bolj bna

Иргэн
Иргэн

За даа ТИЙМ АЙЛААР ороо л биз ТӨРӨӨС өгсөн шагналыг АЙЛЫН хотонд ХҮРГЭЭД иргэдтэй уулзаж ТИЙМ сонин зүйл мөн үү дээ

Холбоотой мэдээ

Back to top button