Нийгмийн

Н.Мөнхнасан: Залуус үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл шантрахаар нөхцөл үүсчихлээ

Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй ААН-үүдэд шаардлага хүргэх зорилготой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан хэвлэлд тодруулга өглөө.

Тэрбээр “Энэ  төслийн нийт санхүүжилтийн маань 20 хувьд нь Хөгжлийн банк зээл олгосон байдаг. Үндэсний томоохон бүтээн байгуулалт дээр Засгийн газар оролцох хэрэгтэй болсон. Мөн бид Хөгжлийн банканд 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордоо барьцаалсан. Ташрамд хэлэхэд, 200 жилийн турш ажиллах нөөцтэй, барилгын салбарт маш том хувь нэмэр оруулсан төсөл.

Хөгжлийн банк 18 сарын турш шалгасан. Манайх хамгийн сайн шаардлага хангасан. 250 гаруй удаагийн уулзалтыг судалгаа, хяналтын хүрээнд хийсэн байдаг. Ингээд зээл олгох шийдвэрийг ТУЗ нь гаргасан.

Эргэн төлөхгүй байгаа бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ шүү дээ. Ийм уулзалт дээр ирэхгүй байгаа хандлага ч хууль журмаар шалгах асуудал байх. Бидэнд тавьсан шаардлагаа бусдадаа ч тавьсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан байх. Дээрээс нь ханшийн алдагдлыг ААН-үүддээ үүрүүлсэн асуудлыг анхаарууштай.

Бид энэ жилдээ багтаагаад үндсэн зээлийн төлбөрөө төлөөд дуусчихаар байгаа. болох төлж дуусах ёстой. Яагаад гэвэл өртөг өндөр зээл. Ам.долларын алдагдалтайгаа хүү нь 20 хувьд хүрч байгаа. Цементийг төгрөгөөр зарж байгаа, экспортолж байгаа учир ам.долларын зээл биднийг ихээхэн алдагдалд оруулж байна.

Сүүлийн 30 жилд аж үйлдвэрийн салбар нэгдсэн бодлогогүй явж ирсний гор гарч байна л даа. Цаашдаа Монгол Улсаа хөгжүүлье, үйлдвэр барья гэсэн залууст шантрахаар нөхцөл байдал үүсэж байна л даа.

Нэг ч төгрөгийн дутуу төлөлт, зориулалтын бус зарцуулалт байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олон юм ярилгүй өрөө төлөөч. Өөр хэн ч байсан ийм их мөнгөөр та нараас илүү юу гэхээс дутуугүй юм хийж чадах байсан. Гэтэл хэдэн олигархиуд та нар юундаа гошигоноов

Ганаа
Ганаа

Жижиг компаниуд ханшийн алдагдалдаа адилхан л цохиулж, унан босон явж байгаа, харин ч хүү бага томхон дэмжлэг авч чаддаггүй, бор зүрхээрээ зүтгэцгээж ирсэн. Олон юм гонгинохгүй авсан юм бол өгдөг л байх хэрэгтэй.

kkk
kkk

Bi ch gesen zaluu hun, heniich demjleggui yvaad boljil bn, bitgii biee omoor,

Зочин
Зочин

Хуцахгүй өрөө төлөө...компанийхаа машин зогсоол руу төсвийн мөнгөөр зам тавиулах гээд чичрээд байдаг балин хамарт авгайн компани

Haha
Haha

Duraaraa hutsdag sunasan a l vee

Зочин
Зочин

Амжилт хүсье, улам хичээж уйгагүй бүтээгээрэй, танай гэр бүлийн бүтээсэн хөрөнгө монголдоо л хэрэгтэй шүү дээ, дахин амжилт

зочин
зочин

Өмнө нь бас л ханшийн зөрүүгээ тогтоол гаргуулж хүчингүй болгуулсан биздээ. Энэндээ бүр амташчихсан ханшийн зөрүү яриад л зогсож байна уу. Чиний авсан зуун хэдэн тэр бум 6 хувийн хүүтэйгээ энгийн иргэдэд бол мөрөөдөөд ч олдохгүй ш дээ. Аргацаагаад байлгүй хурдан төл өө.

Холбоотой мэдээ

Back to top button