ТАНИЛЦ: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт нэг хоногт 4.7 дахин нэмэгдлээ
Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийнхээ мэдээллийг нэгдүгээр сарын 24-ний өдөр ил болгосон. Зээлдэгчдийн дунд улс төрийн хамаарал бүхий компаниуд багтаж байгаа нь олон нийтээс шүүмжлэл хүлээж буй.
Лхагва гарагт, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны зээлийн хүрээнд 8.3 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байгаа талаар онцолсон юм. Энэ нь анх чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш буюу нэгдүгээр сарын 24-нөөс хойш хийгдсэн эргэн төлөлт юм.
Тэгвэл өнөөдөр /2022.02.11/ Хөгжлийн банк дахин мэдэгдэл гаргаж, хоёрдугаар сарын 10-ны байдлаарх эргэн төлөлтийн хэмжээг ил болголоо. Үүгээр нэгдүгээр сарын 24-нөөс хойш нийт 39.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн гэж мэдээлжээ.
Өөрөөр хэлбэл, лхагва гарагт хийсэн мэдээллээс хойш нэг хоногийн дотор 4.7 дахин нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.