Нийгмийн

ТЦА: Морины уралдаан дагасан машин осолдож, нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн

Засгийн газраас гаргасан журмын дагуу жил бүрийн 11-р сарын нэгнээс тавдугаар сарын 01 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.

Гэтэл эл журмыг зөрчиж, орон нутагт уралдаан, сунгаа зохион байгуулах зөрчил гарсаар байна. Улмаар хүний амь эрсдэх тохиолдлууд ч гарч эхэллээ.

Тухайлбал, өчигдөр Дорноговь аймагт хурдан морины уралдаан дагаж явсан автомашинтай таван хүн осолдож, хоёр хүн амиа алдсан осол гарсан талаар мэдээлэл ирсэн юм.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 70 км-т байх Хонгорын элс гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 13-нд ноцтой осол гарсан. Тодруулбал, морины үсэргээ дагаж явсан суудлын машин осолдож, нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүсээ л зүүчхэж бай.

Монгол өвгөн
Монгол өвгөн

Мэдээ бэлдэх гж холион бантан хиидэг блжээ..

Зочин
Зочин

Хохь чинь гэхээс өөр яахав.

Зочин
Зочин

uyachid ymar hetcuu yum be mori zovoogood

Холбоотой мэдээ

Back to top button