Нийгмийн

Б.Баасанцогтоос хахууль авсан хоёр шүүгч ажилгүй боллоо

Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгуулж буй юм.

 Тэгвэл түүнээс хахууль авсан гэх хоёр шүүгчийн эрхийг өчигдөр түдгэлзүүллээ. Тодруулбал, Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг хэлэлцээд ийн шийдвэрлэжээ.

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр,

Дэмчигийн Энхцэцэг,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн баримт ил болсон.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинүнэ
Зочинүнэ

Энэ одоо хэнд хамаа байна. 11хүнд 47 саятөг тараах ямар хямдхан шүүгч вэ??!!Хөгжлийн банкны өр шир, улс орноо50к $зарах дээр тулаад байгаа УИХ, Булгантуяа, Амартүвшин Дамдинням Өнөрболор нартайгаа тооцоогоо бодоочэээ.

Зочин
Зочин

Хуулийн дагуу биe үнэлэлт гэж байх уу

ZOCHIN
ZOCHIN

SHUUGCHID UURSDIINHUU L HUVIIG L AVSAN BNASHDEE...YMNII UNE USUUD YAJ TCALINGAARAA AMDRAH VEDEE .. OILGOO CH ARD TUMEN MINI... ULS TURCHDIIG MINI L SAIN SONOOD BAI...BID TA NARIINHAA TULUUSHUU....NUDEE ANIAD L SONGOOD BAI....

т!______
т!______

Шууд шилжүүлдэг ямар тэнэгүүд вэ гээд жинхэнэ хахууль авагчид инээгээд сууж байгаа. Ийм тархитай хүн яаж шүүгч хийх вэ ? Эдгээр шүүгчдийн шийдсэн хэргүүдийг дахин шалгаж гэмгүй хүн шийтгэсэн байвал суллах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button