УЛС ТӨР
Засгийн газар: “Эрүүл мэндийн оношлогоо”-г тавдугаар сарын 1-нд ЭХЛҮҮЛНЭ
Засгийн газар өнөөдөр /2022.02.16/ элжит хуралдаанаа хийлээ. Ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцсэний нэг нь иргэдийг эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах тухай.
Тодруулбал, 2022 тавдугаар сарын 01-нээс эхлэн бүх иргэдийг хамарсан, "Эрүүл мэндийн эрт оношлогоо аян”-ыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эл ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн сайд Энхболдод чиглэл болгожээ.
Ингэснээр коронавирусийн халдварын улмаас иргэдийн эрүүл мэндэд гарч байгаа өөрчлөлт, мөн иргэд хорт хавдраар эрт өвчилж буй суурь шалтгаан зэргийг ч тогтоох боломжтой гэж үзсэн ажээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.