УЛС ТӨР

С.Энхболд: Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 60.8 тэрбум зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.16/ боллоо. Хуралдаанаар энэ оны тавдугаар сарын 01 /2022.05.01/-нээс эхлэн бүх иргэдийг хамарсан, "Эрүүл мэндийн эрт оношлогоо аян”-ыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэг идэвхжүүлэх чиглэлийг үүрэг болгосон. Харамсалтай нь манай иргэдийн урьдчилан сэргийлэх идэвх хангалтгүй тул 60,8 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх төсөвт суулгаж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Цаашид гарах санхүүгийн эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. 70,8 хувь, эрэгтэй 60,6 хувь насны зөрүү 9,6 жил байдаг тул насны зөрүүг таван жил болгоно гэж зорьж байна. Нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судас, осол гэмтэл, амьсгалын зам гэх мэт өвчлөл багтдаг тул эдгээр өвчлөл рүү чиглэсэн оношлогоог хийх зорилготой юм" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн байцгаана уу? Бид гадны жишэг, жишээг дагах ихээхэн дуртай хүмүүс. Гэтэл ашигтай хэрэгжүүлж болохоор жишээг нь дуурайна гэж ёстой байхгүй шүүдээ. Өмнөд Солонгосын нэгэн мэргэжилтэн манайд ирээд манай нефть бүтээгдэхүүн импортлодог тогтолцоог ойлгохгүй их зовж билээ. Нилээ сайн тайлбарлаж байж сая нэг юм ойлгоод Монголчуудад ашиггүй зэвүүн тогтолцоо байна гэж дүгнэж билээ. Өмнөд Солонгосчууд нефть бүтээгдэхүүнийг импортлох гэрээ хэлцлийг засгийн газар нь бөөнөдөж хийдэг. Газыг ялгаагүй. Энэ бол стратегийн бараа. Бөөний үнээр гадаадаас оруулж ирээд хувийн хэвшилдээ өгч тодорхой үнээр заруулдаг. Гэтэл манайхан нэг нэгээрээ гүйж очоод үнээ хэмх нэмүүлээд орж ирдэг. Ерөөсөө чадахгүй болж шудрага 3 хүнд л гадаадын гэрээгээ өгчих. Энэ бол хамгийн амар шийдэл шүүдээ Монголчуудаа....

зочин
зочин

Одоо болиочээ ямар их шунал вэ тувтан мөнгө л яриад байхын

Холбоотой мэдээ

Back to top button