УЛС ТӨР

Түгжрэлээс үүдэж 59 сургуулийн эхлэх, тарах цагийг иргэдийн саналаар өөрчилнө

Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, тэг зогсолт хийхэд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан зарим сургуулийн эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах санал авахаар болжээ.

Тодруулбал, Их тойруу болон Яармагт байрлалтай төрийн болон төрийн өмчит бус сургуулийн хичээлийг 07:45 болон 08:15 цагт эхлүүлж, 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг бууруулна гэж тооцож байгаа аж.

Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэдээдэл технологийн газартай хамран хийх юм байна. Санал асуулгыг өнөөдрийн /2022.02.16/ 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулна гэж Нийслэлийн хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдэгдлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн байна уу, 30 ммнутын зөрүү гаргавал яасын бэ? 15 минут чинь нэг их зөрүү гарахгүй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button