Нийгмийн
“Оюу толгой” ХХК, "Геологийн төв лаборатори" ТӨҮГ гэрээ байгууллаа

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ болон “Оюу Толгой” компани экспортын зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх болон дээжлэлт хийх гэрээг шинэчлэн байгууллаа.
Энэхүү гэрээг анх 2013 онд байгуулж, “Оюу Толгой”-оос экспортод гаргаж буй зэсийн баяжмалын багц бүрээс дээж авах, чийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж эхэлсэн аж. Шинжилгээг 2013 онд хийж гүйцэтгэснээс хойш нийт 6.5 сая орчим тонн баяжмалд шинжилгээ хийжээ. “Оюутолгой” төслийн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор гэрээг таван жилийн хугацаатай шинэчлэн байгуулж байна.
“Геологийн төв лаборатори” нь зэсийн баяжмал дахь худалдааны элемент болох зэс, алт, мөнгөний агууламж болон дагалдах 20 элементийн агууламжийг тодорхойлж, тогтоодог байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.