УЛС ТӨР

О.Баасанхүү: УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-д өгнө

Долоо хоног бүрийн пүрэв гарагт Ардчилсан нам 4/11 мэдээллийн цаг мэдээлэл хийдэг. Энэ удаагийн мэдээллийг тус намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү хийлээ.

Тэрбээр “2017 онд С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэх УДШ-ийн 01 тогтоол гарсан байдаг. Түүний оронд дарга өөрчлөх тогтоолыг дахин гаргаагүй байна. Энэ мэдээллийг дээд шүүхийнхэн байршуулаагүй, бусдад буруу ташаа мэдээлэл хүргээд байгаа. Бид тухайн тогтоолоо ил тод тавь гэж удаа дараа шаардаж байна. Өнөөдрийг хүртэл энэ тогтоолыг өөрчилж, намын даргыг шинээр томилох асуудлыг хүргүүлсэн ч өөрчлөлт оруулаагүй. Улсын Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдсан. Тус хорооны шийдвэр ямар ч гарч болно. Хэрэв бидний хүссэн хэмжээнд хүрээгүй бол захиргааны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Шүүх хараат байна гэдэг зарчим алдагдаж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчим алдагдаж байна. Тиймээс АН-аас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө.

Ардчилсан намаас нэг уриалга гаргаж байна. Тодруулбал, өмнөх хоёр ерөнхийлөгч буюу Х.Баттулга, Ц.Элбэгдоржийг хууль хяналтын байгууллагад сайн дураараа шалгуулахыг уриалж байна. Ц.Элбэгдорж АН-ын нэрээр хоёр удаа сонгогдсон ч албан тушаалаа өгснөөс хойш хэвлэлээр янз бүрийн мэдээлэлд холбогдох болсон. Мөн Х.Баттулга Хөгжлийн банктай холбоотой асуудал, өөр янз бүрийн асуудал дээр ч дурдагдаж байна.

Ардчилал шударга байх ёстой, хуулийн дагуу байх ёстой. Нөгөө талаас улс төрийн хариуцлага үүрсэн албан тушаалтан байвал сайн дураараа шалгуулах ёстой. Гүтгүүлсэн бол нэрээ цэвэрлэ. Буруутай бол ял зэмээ ав.  Харамсалтай нь, Х.Баттулга Ардчилсан намтай ямар ч холбоогүй болсон. Яагаад гэвэл намаасаа гараад МАН-ын даргын зөвлөх буюу Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн ажил хийж байгаа. Тиймээс МАН-ынхан зөвлөхөө сайн дураараа шалгуулах ажлыг эрчимжүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button