Нийгмийн

ЖДҮХС-гийн асуудлаар ажлаа өгсөн Д.Хүрэлбаатарын дүүг Хөгжлийн банканд холбогдуулан шалгаж байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдэд холбогдох асуудлыг АТГ-аас шалгаж буй. Энэ хүрээнд 73 ААН-ийн зээлийн мэдээллийг шалгаж байгаа талаараа мэдээлсэн билээ.

Тэгвэл, Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээл авсан "Эрд хул" ХХК шалгагдаж буй ААН-үүдийн дотор багтаж байгаа юм. Тус компани зээлээ "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд авч, 600 сая төгрөгийн зөрчил үүсээд байгаа талаар хүснэгтэн мэдээлэл бий.

Харин "Эрд хул" ХХК-ийн хувьцааны 100 хувийг эзэмшдэг Д.Мөнхбаатарын ах нь Улсын ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар юм байна. Тэр эл албан тушаалыг хашиж байхдаа ЖДҮХС-гийн асуудалд холбогдож, өөрийн өргөдлөөр ажлаа өгч байсан түүхтэй нэгэн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

хатантны нөхөр бил үү

ЗочинТ
ЗочинТ

хэдгэнэ Сарангэрэлийн нөхөр нь

Холбоотой мэдээ

Back to top button