УЛС ТӨР
ТОДРУУЛГА: "Эрдэнэт үйлдвэр" ажилчдынхаа цалин ХАСААГҮЙ, нэмэлт урамшуулал ОЛГООГҮЙ
"Эрдэнэт үйлдвэр" ажилчдынхаа цалинг өгөхгүй, хасч экспортын тээврийн зардалаа нөхсөн. Улмаар түүнийгээ “Зэсийн баяжмал саатаж төлөвлөгөө тасарсан тул...” хэмээн тайлбарлаж байгаа тухай мэдээлэл цацагдаад байна.
Эл мэдээллийн дагуу бид "Эрдэнэт үйлдвэр"-ээс тодруулахад, хил гаалийн асуудал хүндэрсэнтэй холбогдуулан арванхоёрдугаар сард экспорт зогсонг байдалд орсон. Гэсэн хэдий ч 7000 гаруй ажилчдынхаа цалинг хасахгүйгээр бүтнээр нь олгосон. Харин экспорт зогсож ажил хийгдээгүй тул зөвхөн цалин дээр нэмэлтээр олгодог урамшууллыг нь л олгоогүй. Манай нэгдүгээр сард ажилтан бүрдээ 13 дугаар сарын цалинг нь ч олгосон. Цалин огт тасалдуулаагүй" гэсэн хариултыг бидэнд өглөө.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болоош дээ.
Ichdegguin bh daaa
Tsalingaa nemeechee