Нийгмийн
Н.Мөнхбат: Би шүүх хуралдаа орчихъё

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой ирсэн. Яг одоо тус шүүхэд дээрх хүмүүс нэг нэгээрээ ирж, шүүх хуралд орж байна.
Дөнгөж сая Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Тэгвэл түүний дараа 2013-2016 оны хооронд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат шүүхийн байр руу ирж орлоо.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Би шүүх хуралд дуудагдаад ирж байна. Цаг нь болчихсон учраас дотогшоо орчихъё. Хуралдаа хуулийн дагуу оролцох ёстой" хэмээгээд явж орлоо. Шүүхийн шийдвэр тун удахгүй гарна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.