Чингис хаан банк ЭМДЕГ-ын мөнгийг ӨГӨХГҮЙ гэж шүүхэд ханджээ

Хөгжлийн банкны зээлдэгчид эхнээсээ зээлээ төлөөд эхэлчихсэн. Тус банкны удирдлагуудыг ч эхнээсээ хорьж цагдаж эхлэв. Төрийн мөнгөний араас ингэж хөөцөлдөх цаг нь нэгэнт ирж. Хөгжлийн банкнаас гадна Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд төрийн мөнгөнүүд түгжигдэж, чухам ямар хүмүүс түгжээд байгааг ч илрүүлэх дуугарах шаардлага үүсч буй юм.
Хотын дарга Д.Сумъяабазар, түүний дүү Д.Дагвадорж нарын Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг ороод царцсан гэх.
Мөн Чингис хаан банканд ч төрийн хэд хэдэн төгрөг байршаад сураггүй. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулсныхаа төлөө ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг хувьдаа 80 гаруй сая төгрөгийн хүү бодож авсан нь тогтоогдон, шүүхээс ял сонссон билээ.
Гэвч өнөөдрийг болтол “Чингис хаан банк” Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг буцааж өгөөгүй байна. Сүүлийн үеийн мэдээллээр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын 130 гаруй тэрбум төгрөгийг холбогдох газрууд “Чингис хаан банк”-аас авч чадаагүй байна.
Ковидын улмаас санхүүгийн хүндрэлд орсон ЭМДЕГ тус банкнаас Эрүүл мэндийн даатгалын сангийн 27.8 тэрбум төгрөгийг гаргуулахаар өнгөрсөн жил Иргэний хэргийн шүүхэд ханджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс уг мөнгийг “Чингис хаан банк” ЭМДЕГ-т өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан боловч “Чингис хаан банк” гомдол гаргаж, ЭМДЕГ-ыг шүүхэд өгснөөр асуудал Улсын дээд шүүхээр хэлэлцэхээр хүлээж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТӨР мөнгөө авах ёстой.
Энэ нэг ичихээ байсан банк байна аа
Дэд сайд асан Лхамсүрэнг цагдан хориоч
МАНгар намын лхамсүрэнгийн банк гээ биздээ.
ямар даварцан банк вэ яаахаараа өгдаггүй юм ичээсээ
Улаан цагаан залилан хийчих юмаа. Энэ улсад төр засаг хууль гэж байна уу. Шудрага ёс тогтох цаг болоогүй юу
орон байрыг дуудлага худалдаанд оруулаач дээ