МЭДРЭМЖГҮЙ САЙДЫН ээжүүдийг эмзэглүүлэм ПОПРОЛ

0-3 хүртэлх насны хүүхдээ асардаг эцэг, эхчүүдэд "Цалинтай ээж" хөтөлбөрийн хүрээнд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог билээ.
Энэ хоёрдугаар сарын мөнгөн тэтгэмжийн шилжүүлгэд алдаа гарч зарим эцэг эхчүүдийн мөнгө нь ороогүй аж. Энэ тухай ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдэгджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Охидуудаа, ёстой уучлаарай. Сая ХХҮЕГ-ын удирдлага руу утасдаж асуулаа. ЦАЛИНТАЙ ЭЭЖ тэтгэмж 50’000 төгрөгийн олголтод алдаа зааж 135 мянган ээжийн /аавын/ олголт хэвийн орж, 15 мянган ээжийнх /аавынх/ нь ороогүй байна. Хамгийн наана чадвал Даваа гарагт буюу 21-нд, бүр цаад тал нь 24-нд шилжүүлнэ ээ. Уучлаарай" хэмээсэн байна.
Сайдын энэхүү попорсон мэдэгдэл ээжүүдийг ихэд эмзэглүүлэв. Тодруулбал, хүүхдээ хараад гэртээ ажилгүй суудаг эцэг, эхчүүд рүү хандсан мэдэгдлээ "охидууд аа" хэмээн тавлан гарчигласан нь бухимдал төрүүлж байгаа юм.
Ташрамд дуулгахад, Энэ онд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдэд 123 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгасан. 2021 онтой харьцуулахад "Цалинтай ээж"-ийн тэтгэмжийн мөнгийг 18.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн дүн юм.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
олигтой ганц витамин хүүхэдийн ганц сарын хэрэглээний пампарсанд ч хүрэхгүй мөнгө өгжиж нээх сүртэй цалинтай ээж гээд байгаа юм аа
Энэ сэтгүүлч элий балай юм бичих ээ боль. Өхөөрдөө л биз. Сэтгүүлчид ер нь дандаа ийм нийгэмд хэрүүл тарих сэдэв өдөөж байхиийн... Уян гэж өөртөө гоё нэр олох гээд явцан нэг архичин хүүхэн л байгаа даа.
Өхөөрдөх ккк
Амарбаясгалан минь энэ балай хүүхнээ авч үз Монгол төр, Ардын нам та 2 т ямар ч өргүй шүү
Gomo narii n hairin burhan
Энэ нэг балай авгайгаас өөр сайд хийлгэчих хүн байдаггүй юм байх даа Монголд.
Энэ хүүхдээ асарч байгаа ээжүүдийн цалинтай ээжийн 50000 үнэн
өрөвдмөөр юмаа хамгийн хүнд хамгийн хэцүү ажил хүүхэд асрах юм шүүдээ энэ мөнгийг ёстой 300000 болгох ньзүйтэй.Эх орондоо сайн иргэн өсгөж хүмүүжүүлж байгаа ээж хүнийг үнэлэх нь туйлын зөв шүү
Цалин гэждээ чааваас
Yuun surtei yum be.olgono gej bn shdee.yasan hetsuu humuus ih boloo ve.