НИЙГЭМ

30 жил “хаанчилсан” нэгнийг өмөөрч жагсахаас илүү шинэ цаг, шударга үнэний талд зогсогч байгаасай

Орос, Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг өмөөрч, сурагчдынх нь эцэг, эхчүүд өнөөдөр БШУЯ-ны гадаа жагслаа. Үүнд нь мөнөөх л лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, бас жүжигчин Б.Навчаа нар “хүч нэмжээ”.

Сүүлийн үед Ж.Соронзон захиралд холбогдох асуудал хэвлэлээр мэдээлэгдэж байна. Үүнд сэтгүүлч С.Будрагчаагийн бэлтгэсэн эрэн сурвалжлах нэвтрүүлэг голлох үүргээ гүйцэтгэсэн. Ж.Соронзон захирлын ажил, албаны хүрээндээ гаргадаг авирууд болон өмчийн асуудалд хувийн байдлаар, эрх мэдлээ урвуулан ашиглах хэлбэрээр ханддаг гэх өнцгүүд олны анхаарлыг татаад буй.

Нөгөө талд, өнөөдрийн жагсагчдыг ч Ж.Соронзон айлган, тулгасан гэх мэдээлэл байгаа юм. Эцэг эхчүүдийн гарыг үсгийг хүчээр зуруулан цуглуулж, хүчээр жагсаасан гэж. Үүнийг нотлох нотломж, холбогдох баримт байхгүй ч анхаарч үзүүштэй мэдээлэл.

Гэхдээ, асуудлыг том зургаар нь харвал 30 жил захирлын албыг хашсан Ж.Соронзонг ийм байдлаар өмөөрч, өмгөөлөн жагсаж буй нь учир дутагдалтай үйлдэл. Нэгэнт сэтгүүлч С.Будрагчаагийн гаргаж тавьсан баримтууд олон эх сурвалжаар баталгаажиж, нөгөө талд Ж.Соронзон гэж хүн энэ албан тушаалд 30 жил суухдаа ямар зарчим, ямар “хаант улс” бий болгосныг эцэг эхчүүд өөрсдөө мэдэж, мэдэрч байгаа нь анхаарал татдаг.

Тэр сайн менежер байж болно. Сургуулийг чанга хатуу гараар, тасралтгүй менежментээр, нэртэй нүүртэй удирдсан, удирдаж ирсэн байж ч болно. Гэхдээ “Сайн менежер юм” гэдэг нь өөрөө түүнийг шүүмжилж болохгүй гэсэн үг биш. Бас өмөөрөн, өмгөөлөх ч шалтгаан биш билээ.

Хэрэв олон нийт асуудалд арай бодитой, шинэ цаг руу тэмүүлсэн байдлаар хандвал Ж.Соронзон хэчнээн сайн менежер байлаа ч өмөөрч, яамны гадаа жагсах учиргүй юм. Сайн муутай удаан ужгирч тогтсон хандлагыг эвдэж хаях хүсэл өнөө цагийн бидэнд байх учиртай. Нөгөөтээгүүр улс оронд санаа зовних, гарч жагсах, үзэл бодлоо илэрхийлэх, өмгөөлж өмөөрөх олон сэдэв байхад 30 жил “хаанчилсан” нэг албан тушаалтны төлөө ийм хэмжээний акц хийж байгаа нь хайран цаг зав ч гэлтэй.

Харин түүнд холбогдох баримт мэдээлэл бүхий эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хууль хяналтын байгууллага анхаарч үзээсэй. Сургуулийн ажилчид, эцэг эхчүүд, сурагчид ч асуудалд шударга үнэнч байдлаар хандаасай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёоооё, манайхан ч өөрт нь л хэрэгтэй гэж үзвэл, хэнийг ч өмөөрч жагсаж чадна даа!

энэ арай даварсан байна
энэ арай даварсан байна

ЖИРЭМСЭН оюутанг согтуугаар дайрч алсан нөхрийнхөө хэргийг хэрэгсэхгүй болгож чадсандаа даварч байна. ТӨРийн сургууль юм бол энэ авгайг яаралтай солих ёстой. Барьцаалагдсан эцэг, эхчүүдийг жагсаажээ.

зочин
зочин

Гудамжны архичин хүнийг дайрсан нэхэл дагал болоогүй болохоор тэгэс ингэсхийгээд аргалсан юм шиг байгаан.Гэхдээ л хүний амь нас хөнөөсөн хүн ш дээ.Арай л даварч байгаан. Соронзонгийн вант улс гэж хэн ч халдахааргүй болсон юм уу хаашайн

Zochin
Zochin

Zass yostoi jinjene avligchad ene huniig umuurch jagsaj bn.esbel so zahiral ed nart mungu ugsun bh kkkk

Зочин
Зочин

Энэ шоучид болио. Соронзон гуай үхвэл босгож амьдруулаад ажлуулах уу. Орных нь хүнийг сургаж томил. Навчаа бол бүтэхгүй. Нахал авгай

Зочин
Зочин

Монголчууд хуучинсаг сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэх дургүйдээ урагш хөгжихгүй байгаан.

Зочин
Зочин

улсын сургууль юм бол солих хэрэгтэй бүүр вант улс гэдэг шиг тойрон хүрэээгчтэй жагсагчидтай болсон Үнэхээр мундаг юм бол хувийнхаа сургуулийг байгуулаач

del
del

Оросын олгиархууд шоронд орох болохоор баахан амьтаныг өөрийгөө өмгөөлүүлэж жагсаадаг санаанд орлоо.

Зочин
Зочин

Соронзонгын хувын сургууль биш шүү!! Нэг хүн 30жил захирал хийнэ гэж инээдэм.Хэрэв тийм мундаг юм бол захын сургуулын захирал хийлгээч!!!

Зочин
Зочин

Энэ шоучин шог эцэг эхчүүд та нар болиоч дээ. 30 жил захирал хийнэ гэж юу байсан юм бэ?? Арай л даварсан юм биш үү. Одоо энэ эмэгнийг хорьж байгаад шалгах хэрэгтэй. Энэ хүн мөрдөн шалгах ажиллагаанд саад хийх гээд байгаа юм биш үү!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЛҮНДЭНДОРЖ СҮҮЛД СОРОНЗОНТОЙ СУУСАН НЭР ЗҮҮСЭН ХАМТРАН АМЬДРАГЧИД ШҮҮДЭЭ. ДУНДААСАА ҮР ХҮҮХЭД БАЙХГҮЙ ХУУРАЙ ХҮМҮҮС ЮУН ГЭР БҮЛ

С.Баатар
С.Баатар

Боловролын сайдаа та одоо гарах боловсролын хуульдаа ерөнхий боловсролын сургуулийн захирлыг 4 жилээс илүүгүй хугацаагаар томилж байхаар тусгах хэрэгтэй. Одоогийнх шиг хүн хүнийг ар өвөрийн хаалгаао захиралаар томилчихоод мартчихдаг байдлыг болих хэрэгтэй.

Зочин
Зочин

Хэдэн жилийн өмнө энэ сургуульд олон хүүхэд хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Тэгээд сайд тушaaл гаргаж, Соронзон авгайг ажлаас нь хaлсан боловч нөхөр Лүндэндорж гэж Элбэгдоржийн авилгач хуульчийн дарамтаар түүний шавь гэгдэх шүүгч нар нь Соронзонг буцаан aлбан тушaaлд нь тавьсан байдаг. Ланд 200 унасан авилгач Соронзон жаахан хүүхдүүдийн элсэлт гэж дээд сургуулийн конкурс шиг юм зохион байгуулж, 7000 доллараар нэг хүүхдийг элсүүлдэг. Ийм хүн яагаад aлбан тушaaлтайгаа зуурaлдаад байгааг ойлгоорой гэж ганц хоёрхон жишээг дурьдав. Яахав энэ эцэг эхчүүдийг өрөвдөж л байна. Хүүхэддээ хайргүй хүн гэж хаа байхав. Тэрэн дээр нь Соронзон, Лүндэндорж хоёр дөрөөлөхөө мэднэ.

Зочин
Зочин

ЭДГЭЭР ЭЦЭГ ЭХ ГЭСЭН НЭР ЗҮҮЖ ЗОХИОМЛООР ЖАГСАГЧИД СОРОНЗОНГ ҮХВЭЛ ДАГААД ҮХЭХ ҮҮ? СОРОНЗОНГ ҮХВЭЛ ӨӨР ХЭН НЭГ ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ӨӨР СУРГУУЛЬД ШИЛЖҮҮЛЭХ ҮҮ ? ЭНЭ БОЛ ТЭР ШУНАЛТ АВГАЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ХҮЧЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ ТУРХИРЧ БУЙ ҮЙЛДЭЛ МӨН. ХУУЛИЙН ӨМНӨ БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ ШҮҮ.

Зочин
Зочин

Зүгээр л тэтгэвэрт нь гарга, хувь хүний хөрөнгөөр эсхүл өөрөө байгуулсан бол хамаа алга, улсын хөрөнгө оролцсон сургууль юм бол тэтгэврийн насны хүнийг тэтгэвэрт нь гаргаж амрааж үз.

gsdfsdfsd
gsdfsdfsd

hahaha zayagui muu atsnuud

Irgen.
Irgen.

Mungu udej uusan barimt yariad bgaa bol TUZ..iig bas chulujlj shalga...ted xuibaldsan ..xyanalt tabuagui bna..

zochin
zochin

ene avgai g zailuulah heregtei davarsan shunaliin tulam

Зочин
Зочин

3-р сургуулийн эцэг эхчүүд та нар болиочээ. Наад муу чагванцаас чинь илүү удирдаад явчих залуучууд та нарын дунд ч байж л байгаа шүү дээ. Нэг хүнээр нийгэм болоод байгуууллаша хэзээч дутдаггүй юм гэдгийг ойлгодоггүй юм уу.

Зочин
Зочин

Наад захирлаа байх ёстой газар руу нь явуулаа. Лав л захирлын албан тушаалд тохирохгүй хүн байна. Ер нь нэг хүн зөвхөн нэг сургуульд 30 жил захиралаар ажиллана гэж юу байсан юм бэ. Энэ бол манай өнөөгийн нийгмийн жинхэнэ эмэгнэл мөн байна. Энэ боловсролын салбарын эмэгнэл сөнөлт дампуурал

Зочин
Зочин

овоо гар юм бишүү улс төрд орвол

Зочин
Зочин

Үнэхээр чадварлаг захирал юм бол захын гэр хорооллын сургуульд томилчих. НАВЧАА ИЧИЖ АМЬДАР. ХЭНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛААД БАЙГАА ЮМ. ЧАДВАРТАЙ ХҮН БОЛ ӨӨР УЛСЫН СУРГУУЛИЙГ ХӨГЖҮҮЛ. ЭНЭ ЭЭЖ ААВ НАР БУСДЫН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЖАГСААД СУРЧААРАЙ. АМИА БОДСОН ЮМНУУД

Зочин
Зочин

Монгол улс ганц энэ авгайгаар дутав уу. Маш олон эрдэмтэн доктор байхад арайчдээ.

Зочин
Зочин

ЭНД сэтгэгдэл бичиж муулж байгаа нөхдүүд тэр сургуулийн ядаж нэг өдрийн үйл ажиллагаатай танилцаад нэг үзээсэй. ТЭГЭЭД ДАРАА НЬ МУУЛ гэж хэлмээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button