Шинэ ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг Л.Оюун-Эрдэнэ "гартаа авна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.02.21/ Хөгжлийн банкны өнөөгийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг 100 хувь чөлөөлөх чиглэлийг Гүйцэтгэх захирал Н.Мандуулд өгсөн. Энэ дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн өнөөгийн бүрэлдэхүүн 100 хувь чөлөөлөгдөх юм.
ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭРС МАРГААШ ЗГ-Т ТАНИЛЦУУЛАГДАХ УУ
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул маргааш /2022.02.23/-ийн Засгийн газрын хуралдаанд ТУЗ-ийн гишүүдийн чөлөөлөлт, бусад 20 албан тушаалтныг ажлаас нь түдгэлзүүлэх Ерөнхий садын өгсөн чиглэлийн биелэлтийг танилцуулах юм байна.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнийг албан бус байдлаар хэлэлцэж, сайд нараас санал авахаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл, маргаашийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Хөгжлийн банкны ТУЗ-ийн 9 гишүүнээр хэн хэнийг ажиллуулах талаарх агуулга тодорхой болох чигтэй байгаа юм.
Өмнө нь бид Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ Хөгжлийн банкны асуудлаар санал солилцох үеэрээ “Цаашдаа ТУЗ-ийг Ерөнхий сайдын хяналтад байлгамаар байна. ТУЗ-ийн гишүүд эрх ашгийн зөрчил шууд ба шууд бус утгаар их гаргаж байгаа учраас салбар хариуцсан сайд нарын оролцоог ТУЗ дээр бэхжүүлмээр байна” гэсэн талаар улс төрийн хүрээнд яригдаж байгаа талаар мэдээлж байв.
Хөгжлийн банкны тухай хуулинд ТУЗ-ийн гишүүнээр улс төрийн албан тушаалтан томилогдохыг хориглож өгдөг. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ-д Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүд орох боломжгүй юм.
Засгийн газраас Хөгжлийн банкийг цаашид бүрэн хяналтдаа байлгаж, аливаа зээл олголтыг шударга агуулгаар явуулах, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан 57-120 их наядын төслүүдийг санхүүжүүлэх, баталгаа гаргах чиглэлд үйл ажиллагааг нь чиглүүлэхээр буй.
Энэ логикоор цаашдаа Хөгжлийн банкны хуулинд өөрчлөлт оруулах, холбогдох журам, тогтоол гаргах замаар засгийн газрын шууд үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь тодорхой болоод байгаа юм.
ТУЗ-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН, СОНГОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬД ХЭРХЭН ТУСГАВ
Хөгжлийн банкны үйл ажиллагаа эдүгээ 2017 оны хоёрдугаар сард шинэчлэгдэн батлагдсан Хөгжлийн банкны тухай хуулиар зохицуулагдаж буй. Уг хуулинд,
Нэг. ТУЗ ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?
19.1. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.
19.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.
19.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно.
Хоёр. Хараат бус гишүүнийг хэрхэн сонгох вэ?
19.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн
19.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;
19.6.2.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
19.6.3.банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.
Гурав: ТУЗ-ийн гишүүн ямар шаардлагыг хангасан байх вэ?
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараахь шалгуурыг хангасан байна:
19.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
19.5.2.банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
19.5.3.ял шийтгэлгүй байх;
19.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
19.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
19.5.6.банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;
19.5.7.зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
19.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв
Guitsetgeh zaxiral ni TUZiin gishuudee chulujlchihdug uym uu...XUULI xamaagui uy.....alibaa asuudliig xuuliin xureend shiideed olon niited medeeleh ni zub......XUULI bus uildelee POPORCH tailbarlah ni daraagiin buh uildeliig xuuli bus xiij bno gesen buruu msj bno
Шинэ нөхдүүд бас идэх бийдээ
Hugjil bank TUZ chuluud Yu uurchlugduh yum bol Daraagiin Eeljiin humuus l Hoolondoo oroh gej bna doo Bas hulgai luivar hiij idej uuna daa Man nam
ene danhan tolgoi ingeed odoo buh yumiig gartaa avdag ni yag zuvuu
Hugjil bank TUZ chuluud Yu uurchlugduh yum bol Daraagiin Eeljiin humuus l Hoolondoo oroh gej bna doo Bas hulgai luivar hiij idej uuna daa Man nam
yaaltchgui danhan tolgoi ym aa
araichdee
ooroo yarij ch chadku dandaa tsaas harj yaridag hun heregguidee
Эрх баригч намын шинэ нөхдүүд бас л иднэ
Шинэ,хуучиг аэлтэнгүй бүгд адил биздээ.Эрт ургасан чихнээс хошуу ургасан эвэр ч хоруу чанар их ээ
Өөрчлөлт оруулж хариуцлаггүй ажиллаж ийм их хохирол учируулсан хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй
Ene banknii asuudal arai denduu hariutsah ezengui, zasag tergui um shig. Hachin umaa…