Нийгмийн
Гэр шатаж, хоёр иргэн нас баржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр 23:40 цагт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 45 дугаар гудамжны задгайд гэр шатжээ.
Дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг очиход таван ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт Х /45 настай эрэгтэй/, Ж /47 настай эрэгтэй/ нар өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.