“Протейн” ХХК авсан зээлээ үнэт эдлэлийн худалдаанд хөрөнгө оруулж, үнэтэй машин авсан”

Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2022.02.25/ мэдээлэл хийж байна.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар: Зээлийн асуудалд улс төрчид оролцоотой юу гэдэг асуултад хариулт өгье. Энэ хийсвэр дүгнэлт биш, субьектив дүгнэлт ч биш. Бүлэглэж үйлдсэн зээлдэгчийн бодит нөхцөл байдлыг өөрчилж, “шаардлага хангаж байгаа” гэдэг баталгаа гаргаж хамтарч ажилласан асуудал шалгагдаж байна. Зээл авахдаа бүлэглэж үйлдсэн гэсэн хүндрүүлсэн нөхцлөөр АТГ-аас шалгаж байгаа. Зээл авсан хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж байсан хүмүүс зээл гаргахад оролцсон байна.
Протейн яс боловсруулах үйлдвэрийн компани 18 тэрбум төгрөгийн зээл авсан ч, сэндвичэн барилга, тоног төхөөрөмж нь 6 тэрбумаар үнэлэгдэж байна. Үлдсэн мөнгийг нь үнэт эдлэлийн худалдаанд хөрөнгө оруулаад, үнэтэй машин аваад уначихсан асуудал бий.
Манай бүх ажилчид АТГ-т мэдүүлэг өгөөд хамтарч ажиллаж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ясны үйлдвэрлэл эрхэлж байгаа нэг хүүхэн яриад л байсан үнэ хэрэгтээ үнэт эдлэлийн наймаа арилжаанд мөнгөө оруусан л байх юм ийм л байна да.