НийгмийнУЛС ТӨР

Н.Мандуул: 60 тэрбумын эргэн төлөлт нэмж хийгдэх төлөвтэй байна

Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.02.25/ мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: "Хөгжлийн банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр зээлдэгчтэй холбоотой мэдээлэл хүргэсэн. Үүнээс хойш удааширсан зээлүүдийн төлөлт дээр дэвшилт гарч байна. Өчигдрийн байдлаар нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Гэхдээ хангалттай биш байна. Одоо ойрын нэг сарын хугацаанд нэмж 60 орчим тэрбумын зээл төлөх төлөвтэй байна. Энэ ажил одоо 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн түүнчлэн УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт тайлбар мэдээллийг өгч байна. Нөгөө талаас АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button