Б.Эрдэнэбат: "Эрэл" компани найдваргүй зээлдэгч биш

“Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат нарын удирдлагууд Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Манай компани Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан. Ингэж байж гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсэн. Засгийн газраас ч сайшаасан. Бид найдваргүй зээлдэгч биш. Төслийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжээ Хөгжлийн Банкнаас зээл авсан хамгийн муу ангилалд байлгаж байна. 2016-2018 онд манай компанийн зээлээр хэрэгжүүлж буй төслийг АТГ шалгаад асуудал байхгүй гэж үзсэн.
2013 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах тогтоол гаргасан. Чингис бондын эх үүсвэрээс 13 сая ам.долларыг Эрэл компанид олгохоор болсон. Ингэхдээ гэр хорооллын 180 мянган өрхийг орон сууцжуулж тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохирсон. Улмаар манай компанид найман жилийн хугацаатай 14 сая ам.долларыг өгсөн. Би бондоос тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2020 оны найман сард хугацаа нь дууссан.
Дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан Германы банкнаас авсан.
Дараа нь 2015 онд 9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор олгогдсон. Энэ зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сард дуусна" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худалч нохой хуцаад байлгүй хугацаа хэтэрсэн зээлээ төл.
найдвартай юм бол зээлээ төлмөөр юмаа????
Эрэлийн зээл засгийн газар дээр буух нь тодорч эхэллээ. Олон газарт зээл өгч авлига авсаар , түрүүчийнхээ гэрээг мартаад салан баавгайн үлгэрээр оржээ.
ХАРАХ ЦАРИАНЫ БУЗАРЫН ЗАЛЬТ ЭТГЭЭД
hulgaichaa chi zeelee yaraltai toloochee haana sul mongo baina tend yvj baih yum
жинхэнэ мэргэжлийн луйварчин. Монгол улсыг дампууруулагч
Энэ хулгайчийн хөрөнгийг хурааж байх ГАЗАРТ нь явуул новшийн хог
Хуцдаг халтар вэ? чи. Чи бол жинхэн луйварчин, зартай хулгайч. Одоо энхийн тагтаа болох хэрэггүй. Эрдэнэбатыг адгийн нов гэдгийг монголчууд мэддэг болсон. Энэ нөхөр яагаа гадуу, гэм хийгээгүй юм шиг байгаад байна. Байх газарт хийхгүй юу хүлээгээд байгаа юм? Ий худлаа тайлбар өгөхийг нь хүлээсэн юм уу?