УЛС ТӨР

Ж.Батсуурь: УИХ-ын даргыг ажлаа хийж чадаж байгаа эсэх талаар ҮХЦ-д хандана

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2022.01.10/ мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Нам эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах нь УИХ-ын даргын бүрэн эрхэд бий. Гэтэл олонхын шийдвэрийг хүлээж авахгүй цааргалж байгаа нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа гэж хэлж болохоор байна. Цаашид бүрэн эрхийнхээ үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын даргыг ажлаа хийж чадаж байгаа эсэх талаарх дүгнэлт гаргуулна. Манай намын гишүүд бүлгийн даргаа солиод гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дээд шүүхийн шийдвэрийг харж байсан. Онц их хурал, үндэсний бодлогын хороог дээд шүүх хууль ёсных гэж үзэн, намын даргын асуудлыг дахиж оруулах нь зүйтэй гэж үзсэн" гэв. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button