УЛС ТӨР

Сүхбаатар аймагт "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө" аян нээлтээ хийлээ

Сүхбаатар аймагт "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө" аян нээлтээ хийжээ. Энэ талаар тус аймгаас сонгогдон парламентад сууж буй Ж.Батсуурь гишүүн мэдээлсэн байна.

Сүхбаатар аймгийн хүн амын дундаж наслалт 73.29. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78. Эрэгтэйчүүдийнх 68 байгаа буюу хүйсийн наслалтын зөрүү 10+ байгаа нь онцгой анхаарвал зохих нэн тэргүүний асуудлын нэг болоод байгаа аж.

Тэрбээр, Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал дутмаг байгаа нь нөлөөлж буйг судалгаанаас харж болно. Энэ хүрээнд дундаж наслалтын зөрүүг багасгах, нийт иргэдийнхээ эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх үе шаттай олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа" аян болж байна хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button