Урианхай сурын холбооны Ерөнхийлөгчөөр Т.Түмэндэлгэрийг, ЕНБД-аар Х.Болдбаатарыг сонгожээ

Урианхай сурын холбооны IV их чуулган 2022.02.27-ы өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд Баян-Өлгий, Ховд, Төв, Дорнод, Дархан, Эрдэнэт болон Нийслэл Дүүргийн төлөөлөгчид оролцсон байна.
Чуулганаар Урианхай сур харвааны хөгжил, холбооны бүтэц зохион байгуулалт, харвааны дүрэм, төлөвлөгөөний талаар хэлэлцэн шийдвэрлэж холбооны удирдах зөвлөлийг сонголоо. Монголын Урианхай Сурын Холбооны Ерөнхийлөгчөөр Т.Түмэндэлгэр, Ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол Улсын Мэргэн Х.Болдбаатар нар сонгогдов.
Т.Түмэндэлгэр нь Мондэ академийн дэргэдэх Жюүжицүгийн Мондэ Би Жи Жи клуб, Үндэсний сурын Мондэ багийн удирдагч юм.
Чуулганд оролцогчид Т.Түмэндэлгэрийг урианхай ястан, мөн түүний удирдсан Үндэсний сурын “Мондэ” баг 2013 онд байгуулагдаж дөрвөн жилийн хугацаанд Үндэсний сурын “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГ”-аар шалгарч, Үндэсний бөхөөр “Г.Эрхэмбаяр” Монгол Улсын аварга цолтон бөхтэй болсон нь түүний спортын төлөөх зүтгэл болон удирдах ур чадвартайг харуулж байна хэмээн онцолж Холбооны ерөнхийлөгчөөр сонгож итгэл хүлээлгэсэн юм.
Чуулганаас гарсан Шинэ шийдвэрүүдээс хамгийн ОНЦЛОГ Шийдвэр нь Баяр наадмын Урианхай сурын харваанд 30 сумандаа 30 оносон харваачид бүгд Урианхай Сурын Улсын Мэргэн цол хүртээхээр шийдвэрлэжээ.
Урианхай сурын танилцуулга түүх
13-р зуунд Чингис хааны өрлөг Урианхан аймгийн Зэлмэ, Зэлмийн дүү Чаурхан, Зэлмийн хүү Есүнтээ, Удачи нар, мөн алдарт Сүбээдэй баатар түүний хүү Урианхайдай жанжин, ач хүү цэргийн ноён Ажу зэрэг харван намнахдаа гаргуун алдартнууд байжээ. Тэдгээрээс урианхайн Зэлмийн ахмад хүү Есүнтээг Чингис хаан хорчин цэргээ ерөнхийлөн захируулж ихэс хорчин, мянганы ноён болгож байжээ. Урианхай сурын харваа түүхийн энэ л цаг үест эртний урианхан аймгийн эрэлхэг хавт хөвгүүдээр бахархаж, ид хавыг уламжилан монгол харвааны нэгэн хэлбэр болгон хөгжүүлж ирсэн нь монгол түмний бас нэгэн бахархалт өв соёл болой.
Урианхайчууд уламжлан авч ирсэн учир Урианхайн сурын харваа гэгдэх боловч угтаа хамаг монголын дунд өргөн дэлгэр тархсан харвааны соёл гэж үздэг.
Түүхийн олон үеийг дамжин одоогийн алтайн урианхайчууд уламжлан ирсэн монгол харвааны нэгэн төрөл энэ харвааг XX зууны сүүл үеэс Монголын үндэсний спортын нэгэн төрөл болгон шинэ шатанд хөгжүүлэх зорилгоор 1992 онд харвааны дэг журам боловсруулан, мөн сурын холбоо байгуулж анхны улсын чанартай тэмцээн зохион, спортын зэрэг цол олгох болсноор энэ харваа амжилттай хөгжиж иржээ. Өнгөрсөн хугацаанд урианхай сурын харваа Монгол улсын спортын цол зэргийн нэгдсэн ангилалд Урианхай сурын цуваа харвааны төрлөөр орж спорын дэд мастер болон спортын мастерын болзлыг 300-гаруй, улсын мэргэний болзлыг 20 гаруй харваач биелүүлээд байгаа ба Монголын Урийнхай Сурын Холбоо нь монгол орны дийлэнх аймаг, сумуудад болон нийслэлийн бүх дүүрэгт урианхай сурын харваагаар тэмцээн тогтмол зохион байгуулж сонирхогчидын тоо жилээс жилд өсөн нэмэгдэн хөгжиж байна.
УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНЫ ОНЦЛОГ:
Урианхай сурын харвааг ЗӨВХӨН ЭРЧҮҮД ур ухаанаа уралдуулж, эр бяраа гайхуулж, цэц мэргээ сорин харвадагаараа хамгийн онцлог. Эрийн гурван наадмын утга агуулгыг алдуулаагүй зөвхөн эрчүүд нааддаг, эрт дээр үеэс уламжлагдан ирсэн язгуур, соёлын өв юм.
Урианхай сур нь хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй чихийг /сурыг/ зөвхөн онох бус, оногдсон чих нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн өтвөгийг давж гарч байж оноонд тооцогддог








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 онвол мэргэн цол авхуу заавал 30 онж авхийм уу
Тухайн наадамд хэн олон оносон нь мэргэн цол авна.
30 сумнаас 30 онсон 2 хүн байвал яах вэ 2 мэргэн төрхүү
Хоёуланд нь мэргэн цол өгнө.
Баяр хүргье! Амжилт хүсье!