Нийгмийн

Д.Баатарсайхан: Сонгон шалгаруулалтгүй томилсон төрийн албан хаагчдад цалин өгөхгүй

Төрийн албаны зөвлөлөөс Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй төрийн албанд томилсон албан хаагчдыг ажлаас чөлөөлөх 411-р тогтоол баталсан. Уг тогтоол батлаад хоёр сар гаруй болж буй бөгөөд Ковидын хуулиа дахиад сунгачихаад байгаа билээ. Тэгвэл энэ хугацаанд тогтоолоо хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодрууллаа.

-Сайн байна уу. ТАЗ-өөс баталсан 411-р тогтоолын хэрэгжилт ямар байна вэ?

-Ковидын хуулиар 1686 байгууллага буюу төрийн албанд 2524 хүнийг сонгон шалгаруулалтгүй томилсон байна. Үүнээс 518 нь албан тушаалын тусгай шалгалт өгсөн байсан. 2006 хүн огт шалгалт өгөөгүй байсан байна. 2006 хүнээс 934 нь төрийн албан хаагчид тавих тусгай шаардлага хангасан бол 1074 нь хангаагүй. Ингээд 2524 хүнээс өнөөдрийн байдлаар 995 хүнийг ажлаас чөлөөлөөд байна. 1393 сул орон тооны захиалга хүлээж авсан. 1164 ажлын байрыг нийтэд зарлаад байна.

-Сая Засгийн газраас яамд, агентлагийн дарга нарыг хооронд нь сольж томилгоо хийлээ шүү дээ. Энэ бас Ковидын хууль хэрэгжих үеийн хууль бус томилгоо болох уу?

-Засгийн газраас ТНБД, агентлагийн дарга нарыг хооронд нь сэлгэх томилгоо хийсэн. Энэ нь төрийн албанд ажиллаж байсан хүмүүсийг шатлан дэвшүүлээд томилсон учраас хууль зөрчөөгүй. Одоо захиалгаа ирүүлээгүй хэд хэдэн агентлаг байна. Тухайлбал, Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын дарга, ИНЕГ-ын даргын сонгон шалгаруулалтын захиалга ирээгүй байна. Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн, Мал эмнэлгийн газрын, АМГТГ-ын дарга чөлөөлөгдсөн байхад захиалга нь хараахан ТАЗ-д ирээгүй байна. Ирвэл ТАЗ-өөс сонгон шалгаруулалт хийх бололцоотой. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар шинээр байгуулсан. Агентлагийн газрын даргын захиалга нь ТАЗ-ийн цахим хуудаст байршсан байх жишээтэй.

-995 хүн чөлөөлсөн гэж байна. Энэ хүмүүсээс эргээд шүүхэд хандсан хүн байгаа юу?

-Одоогоор ТАЗ-д тоон мэдээ ирээгүй байна. Хуулиа судлаад харвал төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн маргааныг л маргаан болгож авч үздэг. Төрийн жинхэнэ албан хаагчийн статус аваагүй, өөрөө шалгалт өгч, тангараг өргөж, жинхлээгүй иргэний маргааныг ТАЗ авч хэлэлцэх боломжгүй.

-Ажлаас чөлөөлөгдөхгүй гэж маргаад байгаа хүмүүсийн цалинг нь оруулахгүй байгаа гэсэн үү?

-Аргагүй байдалд ороод цалингийн систем рүү нь шилжиж байгаа юм. Зөвхөн томилгоотой холбоотой хүмүүсийн цалингаас гадна адилхан ажил хийдэг хэрнээ өөр өөр цалин авч байгаа, ангиллыг нь буруу тогтоосон байвал цалинг нь олгохгүй, зогсоох арга хэмжээ авч байгаа.

-Шинээр байгуулсан хоёр яамны ТНБД нарын томилгоо хууль зөрчсөн үү?

-Энэ яамд хараахан бүтэц, зохион байгуулалтдаа орж амжаагүй байгаа. Шинээр яам болонгуутаа албан тушаалынхаа тодорхойлолтын төслийг боловсруулж, ТАЗ-өөр оруулж, зөвшөөрөл авдаг. Энэ үйл ажиллагаа Эдийн засгийн хөгжлийн яаманд хараахан хийгдээгүй. Цахим хөгжлийн яаманд хийсэн. Удахгүй ажлын байрны сонгон шалгаруулалтыг нь зарлана гэж ойлгож болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн л байгаасай

Зочин
Зочин

Агентлаг болхоо хатсан газар

Зочин
Зочин

Yamar turiin alban haagch tsalingaara amidardag bsin be bugd l hahuuld avtsan bgasdh

Холбоотой мэдээ

Back to top button