Бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяад хилийн хориг тавилаа

Бусдын толгой дээр халуун кофе асгасан асуудал нь нийгмийн шүүмжлэлд өртөөд буй иргэн Б.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсний дагуу шүүх хурал боллоо.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.Мандухай болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.
Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “...Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.Мандухай болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар талын баатар. Юутай ч баатар боллоо...амжилт
ОДОО БОЛЬЧИХООЧ ТА НАРТ ЗҮЙРЛҮҮЛЭХ ҮР ХҮҮХЭД БАЙХГҮЙ ЮМ УУ? ЯАДЫН ЮУН СҮРТЭЙ ЮМ КОФЕ АСГУУЛСАН ТЭР ОХИН ТАХИА ШИГ ЗУМЛУУЛЦАН ЮМ УУ? ХӨГЖЛМЙН БАНК ТҮВШИНБАЯРЫН АЛЛАГЫН ДЭРГЭД ЭНЭ ХЭРЭГ ЖИНХЭНЭ ЯЛААНЫ БААС ШҮҮ.ЭНЭ ОХИНЫГ СЭХЭХГҮЙ БОЛТОЛ ДЭВСЛЭХ НЭГ АШИГ СОНИРХОЛ ЯВААД БАЙНА УУ? ГЭЖ БОДЛОО.НЯЛХ ОХИН ОДОО БОЛЬСОН НЬ ДЭЭР ЭНЭ ХҮҮХДЭД МЭДЭЭЖ САЙХАН БАЙХГҮЙ БАЙГАА ЯАСАН СҮРТЭЙ МОГУЛУУД ВЭ? ХИЛЭЭР ГАРГАХГҮЙ Ч ГЭХ ШИГ ЭНЭ БИД ХОЁР ХӨӨРХИЙ ХИЛЭЭР ГАРААД ХААЧИХ ЮМ МОНГОЛЧУУДАА БИД ИЙМ АРЧААГАА АЛДСАН ХҮНИЙ МУУД ДУРЛАДАГ АРД ТҮМЭН ГЭЖ ҮҮ? ЭНЭ ХҮҮХДИЙН БҮХЭЛ БҮТЭН ИРЭЭДҮЙГ БАЛЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА СУРГУУЛИАС НЬ ХУЦСААРААН БАЙГААД ХӨӨЛГӨЛӨӨ ОДОО ЮУ ХҮСЭЭД ХУЦАЛДААД БАЙГАА ЮМ БЭ? ҮМХИЙ АМАА ТАТ ӨӨДГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД ИДЭХ НОГООГОО ХЯТАДААС АВДАГ БАЙЖ ДОТРОО БАС ИХ ГАЧААЛДАХ ЮМ БОЛЬ ЗА
Одоо бодоход тэр нээрээ халуун кофё байсан уу манайхан энэ тухай бодсон хүн бгаа л байлгүй
Дааганаас унаад үхдэггүй даравгар амнаасаа болоод үхдэг гэдэг Наад золбин улсаас явна за нтр гэснээс боллоо доо чимээгүй л гараад явчихгүй дээ
Ямар муухай хүмүүс вэ хүнийг алдсан дээр нь улам дэвсэлдэг үнэн ёрын зантай хүмүүс юмаа.Ер нь хүнийг зүгээр байхад нь өдөөд гөлрөөд ширтээд инээлдээд байсан тэр нөхдүүд буруу шүү.ЯАГААД ХҮНИЙГ ТАНИХ Ч ҮГҮЙ БАЙЖ ӨДӨӨД БАЙСЫН ЕР НЬ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ КОФЕ АСГУУЛСАН ХҮҮХНИЙ БУРУУ ШҮҮ. ХҮНИЙГ ИЙМ БОЛГОЖ БАЙГАА ТЭР ТОЛГОЙ ДЭЭРЭЭ КОФЕ АСГУУЛСАН ХҮҮХНҮҮД ҮЙЛИЙН ҮРЭЭ ҮҮРЭХ Л БОЛНО ШҮҮДЭЭ.ХОРВОО НҮДТЭЙ ШҮҮ БҮСГҮЙЧҮҮДЭЭ.