Нийгмийн

Өнөөдөр ИЧИГСЭД ХӨДЛӨХ өдөр

Өнөөдөр аргын тооллын 2022 оны гуравдугаар сарын 04-ний баасан гараг. Билгийн тооллын 02. Хаврын дунд харагчин туулай сар, гурван хөх мэнгэтэй луу өдөр.

Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол жилийн дөрвөн улиралтай бол дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Тухайлбал, хаврын улирлыг хаврын урь орох, хур усны цаг, ичэгсэд хөдлөх, хаврын хугас дунд, гэгээн тунгалагийн өдөр буюу ханш нээх өдөр, тариалангийн хур буух улирал гэж хуваана. Үүний дотроос ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг.

ЭНД ОНЦЛОН ТОДРУУЛАХАД: Хүмүүс ханш нээх өдрийг ичигсэд хөдлөх өдөртэй андуурч ойлгодог. Ичигсэд хөдлөх өдөр бол аливаа ичнээ байдаг амьтад хөдөлж, ичээ нүхнийхээ ам руу толгойгоо харуулдаг. Тиймээс ч энэ өдөр газар, шороог хөнддөггүй. Ямар нэг онцгой зан үйлгүй, жирийн л нэг улирлын мөчлөг эхэлж байгаа өдөр аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button