ДЭЛХИЙ

Дэлхийн алдарт теннисчин Майкл Брайн, Боб Брайан нар Монголын говиор аялна

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас АНУ-ын “International Experiences” байгууллагатай хамтран “Legends abroad” төсөл хэрэгжүүлэх болов. Уг төслийг олон нийтэд танилцуулах ёслолыг энэ сарын 3-нд ЭСЯ-д зохион байгуулжээ.

АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улс хилээ бүрэн нээснийг мэдээлж, цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийг сэргээх гол хүчин зүйлийн нэг бол аялал жуулчлалын салбар гэдгийг онцолсон байна.   

“Legends abroad” төсөл нь АНУ-ын спортын алдартнуудыг дэлхийн байгалийн өвөрмөц газруудад зочлуулан, өдөрлөг зохион байгуулдаг юм. Төслийн хүрээнд энэ оны наймдугаар сард дэлхийн алдарт теннисчин Майкл Брайн, Боб Брайан нар Монголын говиор аялах ажээ.

Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж,түүх, соёл, урлаг, өв уламжлал, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Sonsoj bgagui tennischid bna..

Холбоотой мэдээ

Back to top button