Нийгмийн

Төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалтад автоматаар бүртгүүлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах сурагчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулахаар товлосныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Уг шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар  энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл бүртгэх юм. Гэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэх бол өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад сонгож бүртгүүлэх юм.

Боловсрол шинжлэх ухааны сайд А/72 тушаал гаргаж, эх хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоолоо. Тодруулбал, 400-гаас бага оноо авсан сурагчдын их, дээд сургуульд элсэх боломж нь хязгаарлагдана гэсэн үг юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button