Шүүгдэгч нь нас барсан Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшлох уу

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан хүнд холбогдох шүүх хурал бараг гурван жил гаруй үргэлжилж байна.
Энэ хугацаанд тэдэнд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд харамсалтай нь шүүгдэгч Г.Алтан өвчний улмаас нас бараад байна. Тэрээр гадагшаа явж өвчнөө эмчлүүлэх зорилгоор хилээр гаргахыг хориглох шийдвэрийг цуцлуулах саналаа шүүхэд удаа дараа гаргаж байсан ч хүлээж аваагүй байна.
Хамгийн сүүлд өмгөөлөгч Д.Наранцэцэгээс шүүгдэгч Г.Алтанд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргасныг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байх юм.
Улмаар шүүх хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан юм. Гэтэл шүүгдэгч нас барсан учраас эл хэргийн шүүх хуралдаан товлосон хугацаандаа болох эсэх нь тодорхойгүй байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагийн юмыг цагт нь хийхгүй худлаа мөнгө харж хойшлуулдаг шүүгч хачин галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг хууль баталдаг 76 гийн гай Монголыг самарч дууслаа
Улс орноосоо луйвар хулгай хийгээгүй бол юу боллоо гэж шүүхэд очиж, хилээр гарах эрхээ хасуулж, эмчлэгдэж чадахгүйд хүрэх билээ. Хүний шунал ийм л үр дүн өгнө. Манай авилгачдын хувь тавилан энэ.
muu yoriin ymbee
Чөтгөрийн нүд
Ц НЯМДОРЖИЙГ ХАМЖИГЧААР ТАТАХ ЁСТОЙ !