Нийгмийн

Жанцанноровын Уугантуяа “Алтан гадас” одон хүртлээ

Монголын хөгжмийн ертөнц болоод урлаг судлалын салбарт тодоос тод мөртэй яваа эрхэм бол Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, доктор профессор Нацагийн Жанцанноров.

Өнөөдөр /2022.03.08/ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр түүний ууган охин Ж.Уугантуяа “Алтан гадас” одон хүртлээ.

Тэрбээр, Морин хуурын чуулгын менежер, морин хуурч. Монголын анхны мэргэжлийн эмэгтэй морин хуурч, бас Морин хуурын чуулгын ууган уран бүтээлчдийн нэг.

Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдахад тэр наймдугаар ангийн сурагч байсан бөгөөд “Морин хуур бариад хоёрхон жил болсон намайг чуулгад оруулсан нь их итгэл хүлээлгэсэн хэрэг” хэмээн дурссан байдаг билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөдөлмөриин гавьяаны одон шиг л харагдах юм

Холбоотой мэдээ

Back to top button