Б.Мөнхбаатар: Төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий руу нүүлгэнэ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хуваарь ёсоор өнөөдөр /2022.03.09/ хуралдаж, гарсан шийдвэрийг БХБ-ийн сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийтэй холбоотой шийдвэр гарсан. Манай улс Хөшигийн хөндийд шинэ хот барих ажлыг үе шаттай судлан, төлөвлөж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд том цогц хэмжээний хот төлөвлөлт хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд хөшгийн хөндийд байр зүйн зураг, уул, газар хагалбарын муж, усны нөөц зэргийг тогтоосон. Энэ хүрээнд 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна. Дархан, Эрдэнэт 100 мянган хүн амтай. Өнөөдрийн хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттайгаар хөшгийн хөндий руу нүүлгэхээр боллоо. Эдгээр нь төрийн захиргааны төв байгууллагууд биш, зарим байгууллага байх юм. Ингэснээр Хөшигийн хөндийн төлөвлөлтөд төрийн зарим байгууллагуудын байршлыг олж, эдийн засаг, төрийн таталцал, хүн амын төвлөрлийг бий болгох юм. Өнөө маргаашдаа хийгдчихгүй. Үе шаттайгаар эхлүүлнэ. Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд засгийн газраар батлуулна. Эхний ээлжид онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ, тээвэр логистикийн хэсгийн зургуудыг хийсэн" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СААРАЛ ОРДНОО АВААД ЗАЙЛ БҮГДЭЭРЭЭ БҮХ ЯАМ ТАМГЫН ГАЗАР ИХ ДЭЭД СУРГУУЛИА АВААД ТОНИЛЦГОО ХӨДӨӨНИЙ ОЮУТАНГУУД АЖИЛ ХАЙЖ ИРСЭН ОРКУУДАА БАС АВААД ЗАЙЛААРАЙ БӨХИЙН ӨРГӨӨ УБ ПАЛАС ЗЭРГЭЭ БАС ЗАЙЛУУЛ ЭНЭ ОРИЛЖ ХАШГИРЧ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ДУУЧИД НЭРТЭЙ ОРИЛОГЧИД ХОШИН ШОГ НЭРТЭЙ АЛИАЛАГЧ НАРЫГ БАС ЗАЙЛУУЛ ХОТ НЭГ АМЬСГАА АВЬЯА ХАРИН ЭРГЭЖ БИТГИЙ ИРЭЭРЭЙ