УЛС ТӨР

ШУУД: Х.Баттулга, Н.Батсуурь нар нэр дэвшигчийн батламжаа гардлаа

Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тиймээс тус намын Сонгуулийн хороо 2022 гуравдугаар сарын 10-наас эхлэн намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн.

Улмаар тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлж, дэнчингийн 500 сая төгрөгөө байршуулаад байгаа юм.

Тэгвэл тэдэнд өнөөдөр /2022.03.16/ Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвших батламж гардуулан өглөө. Батламжаа гардсаны дараа тэд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Хэнтий аймгаас эхэлж аян замд гарахаа мэдэгдлээ. Тэд 21 аймгаас тойрч, Ардчилсан намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзах уулзалтаа ийнхүү эхэлж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button