
Монголын залуучуудын холбооноос хоёр өдрийн өмнө өөрийн байран дээр сэтгүүлчдийг дуудаж, архитай тэмцэж байгаа хэмээн архи асгаж үзүүлсэн нь сошиалд шүүмжлэл дагуулсан. Учир нь тус байгууллага өөрийн байрандаа архи зардаг лоунж, ресторан ажиллуулдаг хэрнээ ийн хэлбэрдсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.
Үүнийг хүндээр тусгаж авсан тус холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын зөвлөх Б.Дэмбэрэл сошиал хуудастаа "Цэргийн баяраар Сүхбаатарын талбай дээр дахиад ч 2000 шил архи асгана" гэж уурссан.
Харин өнөөдөр үнэхээр Сүхбаатарын талбайд болж буй "Баяраа архидалтгүй тэмдэглэе" арга хэмжээний үеэр архи асгах эсэхийг тус холбооны нарийн бичгийн даргаас тодруулахад "МЗХ 2000 шил архи асгана гэж албан ёсоор мэдэгдээгүй. Тийм зүйл төлөвлөөгүй. Тэр бол хоцрогдсон арга" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ацнууд нэг иймэрхүү юм хийнэ дээ.
ВООВ АРХИА АСГААЧЭЭ БИДНИЙ ХЭСЭГ АРХИЧИД ИРЧИХЭЭД ДЭРЧИЙТЛЭЭ ХҮЛЭЭЛЭЭ ЯАДЫН ГАНЦ НЭГИЙГ АВЧИЙ ГЭСИЙМ.ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯАХ ГЭЖ БҮЛТЭРСЭН ГАРУУД ВЭ? АЦААРАА АРХИГҮЙ ТЭМДЭГЛЭЭЧ ЭНЭ БААР САВААРАА ЯВААЧ ТРИКОТОЙ ЭР ЭМ НЬ МЭДЭГДЭХГҮЙ НУСНУУД БААРАНД СОГТЧИХООД ОРИЛОЛДООД БАЙНАШТ.ОЛОН НУСНУУД ЦЭРЭГТ БАЙТУГАЙ ГЭРЭЭСЭЭ НЭГ ХОНОГ ХОЛДОЖ ҮЗЭЭГҮЙ ЮМНУУД Л АРХИ УУЧИХСАН АРМИ МАНДТУГАЙ ГЭЭД ОРИЛООД БАЙНАШТ ИНГЭЖ БОЛДОГ ЮМ УУ?