НИЙГЭМ

Шүлхийгээр 12 аймагт 336 мянган мал өвчилжээ

Одоогийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг хийж байгаа аж. Мал төллөж байгаа энэ үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсан байна. Малын гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Шүлхий өвчнөөр өвдсөн малын нөхцөл байдлыг авч үзвэл:

  • Үхэр өвчилсөн- 70564 /тусгаарлалтад байгаа 10960/
  • Ямаа өвчилсөн- 55525 /тусгаарлалтад байгаа 11419/
  • Хонь өвчилсөн- 164363 /тусгаарлалтад байгаа 23919/
  • Тэмээ өвдсөн- 132 /тусгаарлалтад байгаа 72/ байна.

Нийт 336 мянга 976 тохиолдол аймгуудын хэмжээнд бүртгэгдсэн байгаагаас 290 мянга 585 тохиолдлын шинж тэмдэг бүрэн арилжээ. Улсын хэмжээнд 14 мал шүлхий өвчнөөр хорогдсон байна. Иймд иргэд мал олноор өвчилж, хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн шүлхий бүртгэгдсэн аймгуудаас мах авахгүй, нэвтрүүлэхгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газраас зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button