УЛС ТӨР

Говьсүмбэр: АН-ын даргын сонгууль хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа тав дахь аймагтаа амжилттай үргэлжилж Говьсүмбэр аймгийн Чойр хотод ардчиллын дэмжигчидтэй уулзалт хийлээ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулахын өмнө АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир АН-ын даргын сонгууль хуулийн хүрээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн болохыг УД шүүхийн 38-р тогтоолд заасны дагуу гишүүд дэмжигчдэд тайлбарлан танилцууллаа.

Нэр дэвшигч Ж.Батсуурийн хувьд анхан дунд шатанд ардчилагчидтайгаа хамтран нягт ажиллахаа хэлж байсан бол нэр дэвшигч Х.Баттулга нэн тэргүүнд тамга тэмдэгний асуудлыг шийдэх, цаашлаад ирэх сонгуулиудад АРДЧИЛЛЫГ ялуулах бодлого боловсруулснаа хэллээ.

АН-ын Говьсүмбэр аймгийн гишүүд дэмжигчид тус намын даргын сунгаанд идэвхтэй оролцохоо илэрхийлж, хоёр нэр дэвшигчийг хэнийг нь ч ялсан бай дэмжин ажиллахаа хэлж байна. Харин ялсан намын дарга нь Монголын ардчиллыг бэхжүүлэх, цаашлаад намаа эв нэгдэлтэй болгохыг чин сэтгэлээсээ хүсэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button