Нийгмийн
Баяраа хэтрүүлсэн согтуу эмч өвчтөнөө зодсон хэрэг гарав

Өчигдөр тохиосон "Монгол цэргийн өдөр" буюу Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын өдөр нэгэн эмч баяраа хэтрүүлж, хүн зоджээ.
ТОдруулбал, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар баяр болон төрсөн өдрөө давхар тэмдэглэсэн бөгөөд тус эмнэлгийн мэс заслын эмч согтуурсан үедээ өвчтөнөө сэхээнд ортол зодсон гэх мэдээлэл байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тийм асуудал байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл аваад хэлье" гэсэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.