Нийгмийн

ДУНДГОВЬ: Хэн нь ч намын дарга болсон бай эв нэгдлийг эрхэмлэхийг захилаа

Ардчилсан нам өнгөрсөн орон нутгийн сонгуульд Монгол орны 21 аймгаас 11-д нь ялалт байгуулж, наймд нь дангаар засаглалаа тогтоосон. Тэгвэл эдгээр аймгуудын нэг дуу хуурын өлгийн нутаг Дундговь аймагт ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид ажиллан, бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Ардчиллын салхи татуулсан найман аймгийн нэг Дундговь аймгийн ардчиллыг дэмжигч гишүүдтэй тус намын даргын сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийн санал бодлоо солилцлоо. Дуу хуурын өлгийн нутгийн ардчилагчид нэр дэвшигчдийг халуун дотноор хүлээн авч, Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олны мэндчилгээгээр энэ өдрийн уулзалт эхэллээ. Уулзалтын эхэнд Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд амжилт хүсэн уулзалтыг албан ёсоор эхлүүллээ. Дундговь аймгийн хувьд ардчилсан нам өнгөрсөн орон нутгийн сонгуульд 15 сумын 9-д нь ялалт байгуулж дангаар засаглалаа тогтоосон нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн жил болсон юм.

Ардчилсан намын хувьд орон нутаг буюу намын анхан дунд шатанд эв нэгдлийг эрхэмлэн нэгэн цул дан ганц ардчилсан нам хэвээр байгааг хэлж байна. Нэр дэвшигч Баттулгын хувьд гурван зүйлийг бодлого хөтөлбөртөө тусгасан. Үүнд тамга тэмдгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх, үүний араас эв нэгдэл, мөн ирэх сонгуульд Ардчилсан намыг ялуулах бодлого тусгаснаа танилцууллаа.

Харин нэр дэвшигч Батсуурийн хувьд ардчилсан нам шинэчлэгдэх цаг болсныг хэлээд үүндээ өрсөлдөгч МАН удирдлага сүүлийн 30-н жилд 9 үе солигдсонтой холбон тайлбарлалаа. Мөн аливаа нам анхан болон дунд шатнаас эхэлдэг тиймээс намын анхан дунд шатыг илүү хүчирхэг болгох эдийн засгийн хувьд эрх чөлөөг нь өгнө гэдгийг хэлж байна.

Харин гишүүд дэмжигчдийн хувьд хоёр нэр дэвшигчийг адил дэмжиж байгаагаа хэлж байна. Нэр дэвшигчдийн хэн нь ч намын дарга болсон бай цаашид эв нэгдлийг эрхэмлэн хамтран ажиллахыг захиж байлаа.

Өнгөрсөн УИХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харахад ардчилсан нам ялагдсан мэт боловч Орон нутгийн сонгуульд 21 аймгаас 11-д нь ялалт байгуулж найман аймагт дангаараа засаглаж байгаа. Мөн 330 сумын 193-т нь ялж 139-д нь дангаараа засаглаж байна. Энэ нь нутгийн удирдлагын анхан дунд шатанд АН 57 хувийн амжилттай явж байгааг илтгэх үзүүлэлт.  Үүнээс харахад ардчиллын суурь, үнэнч дэмжигч гишүүд одоо ч байсаар байгаа, итгэлийн гал бөхөөгүйг харж болох юм. Тиймээс Энэ удаагийн намын даргын сунгаа Монголын ардчиллын хувьд чухал ач холбогдолтой юм. Ардчилсан нам намын даргаа дөрөвдүгээр сарын 3-нд сонгож, дөрөвдүгээр сарын 7-ны өдөр намын их хурлаараа батламжлах  учиртай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-20 17:50

Дундговийнхон ч дээ МАНингийхаа хоногийг долоогчид наад зураг дээрхүүдээс чинь эхлээд...

Зочин
Зочин
2022-03-20 17:51

Үнэн үнэн итгэж үл болно

Хог
Хог
2022-03-20 19:36

Хог шү.монголыг аймаар хоролсон д�##�ар новш дро

Холбоотой мэдээ

Back to top button